Швейцар бол хамгийн үзэсгэлэнтэй, баян чинээлэг орнуудын нэг гэдгийг та мэдэх байх. Гэхдээ Швейцар улс яаж ийм баян, хөгжингүй орон болсныг та бодож үзсэн үү? Сонирхож байгаа хүмүүст энэ асуултын хариуг өгье.

Юун түрүүнд 1505 оноос хойш Швейцарын цэргүүд Ватикан дахь Папыг хамгаалж ирсэн гэдгийг тодорхойлъё.

Швейцар 00

Тэдний эд баялаг, нэр төр нь эртний үеэс эхлэлтэй. 1291 онд Ури, Швиц, Унтервальден мужуудад байгуулагдсан бүлгүүд нэгдэж, Хабсбургийн хаант улсыг бут цохисон нь нэр хүндийн хувьд асар их нөлөө үзүүлсэн юм. 1648 онд тэд бүрэн тусгаар тогтносон улс болжээ.

Хамгийн найдвартай орнуудын нэг болсон шалтгаан нь тэд Дэлхийн 1-р дайнд ч, Дэлхийн 2-р дайнд ч төвийг сахисан хэвээр байсан юм.

Швейцар 2

Эдгээр дайнд төвийг сахисан бодлого хэрэгжүүлснээр бусад улс орнууд мөнгөө тэнд байршуулах болсон. Энэ нь тус улсыг бүх нийтээр хамгаалагдсан газар болгосон юм.

Швейцарын цэргийн бүтэц мөн өндөр хөгжсөн бөгөөд тэд бүх ард түмнээ аюулгүй нөхцөлд амьдруулах чадамжтай.

Швейцар 3

Тэд Европын холбоонд элсдэггүй, ардчиллыг бүрэн хэрэгжүүлж санал хураалтаар шийдвэрүүдээ гаргадаг бөгөөд сайд нарыг намуудаас хамааралгүй болгосон зэрэг нь Швейцарыг хамгийн тайван орнуудын нэг болгосон юм.

Дотоодын аюулгүй байдлыг хамгаалж гадаадаас дүрвэгсдийг хүлээн авахгүй байх бодлогыг хэрэгжүүлдэг.

Швейцар 4

Гадаадаас ирж буй хүмүүсийн 20% нь бизнес, хөрөнгө оруулалт хийхээр ирдэг.

Боловсролын хувьд тэд урлаг, гар урлалын чиглэлээр ахиц дэвшил гаргахыг илүүд үздэг.

Швейцар 5

Мэргэжил болгоныг үнэлдэг байдлаас шалтгаалан их дээд сургууль төгсөөгүй хүмүүсийн халамжийн түвшин мөн маш өндөр байдаг. Тус улсын боловсролын салбарт Англи, Франц, Герман, Итали, Роман хэл заадаг. Соёл урлагаар баялаг Швейцар улс урлагийн хувьд маш сайн хөгжсөн бөгөөд 600 гаруй музейтэй.

Швейцарт дэлхийн олон чухал брэндүүд байгуулагдсан нь экспортын хувьд ч маш их нөлөөтэй байдаг.

Швейцар 6

Чанартай үйлдвэрлэлийнхээ ачаар тэд сегмент бүрийг уриалан дуудаж чаддаг бөгөөд энэ тал дээр маш их амжилтад хүрч байгааг дурдах нь зүйтэй болов уу.

Товчхондоо Швейцар улс эх орондоо өссөн сэхээтнүүдэд олгодог боломжоороо болон гадаадад том брэндүүдийг холбосноор ийм чинээлэг улс болсон гэж хэлж болно.

Швейцар 7

эх сурвалж