Европын Холбооны гишүүн 9 улс Оксфордын Их Сургуулийн боловсруулсан Ковид-19 вакцины хэрэглээг “Цусны бүлэгнэлт” үүсгэсэн шалтгаанаар түдгэлзүүлснээ зарлав.

Европын Холбооны гишүүн 9 улс Английн Оксфордын Их Сургуулийн АстраЗенека вакциныг цусны бүлэгнэлт үүсгэдэг гэсэн таамгаас болж вакцины хэрэглээг зогсоосон тухай мэдэгдэв.

Австри улсад сувилагч эмэгтэй АстраЗенека вакцин хийлгэсний дараахан цусны бүлэгнэлтийн улмаас нас барсны дараа Итали, Австри, Норвеги, Дани, Эстон, Латви, Люксенбург, Исланд улсад АстраЗенека вакцины хэрэглээг зогсоосноо мэдэгдлээ.

Вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд Цус бүлэгнэх ноцтой тохиолдол гарсан гэсэн мэдээллийн дараа Дани улс вакцины хэрэглээг түр зогсоосон гэж мэдэгдэж, Урьдчилан сэргийлэх зорилгоор ийм алхам хийсэн гэлээ.  Данийн Эрүүл мэндийн яам эрх баригчид вакцин ба цусны бүлэгнэлтийн хооронд ямар нэгэн хамаарал байгаа эсэхийг шалгаж байгааг мэдэгдэв.

Итали улсад 2 хүн нас барсан байна.

вакцины 2

Даваа гарагийн өглөө Италийн Сиракуза хотод вакцин хийлгэсэн Стефано Патерно хэмээх цэрэг 24 цагийн дараа нас баржээ. Сиракузагийн прокурорын газраас 43 настай цэрэг нас барсантай холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 50 настай Итали цагдаа мөн адил вакцин хийлгээд нас барсан тохиолдол гарчээ.

Италийн Анагаах ухааны агентлаг AIFA-аас АстраЗенека вакцины хэрэглээг зогсоосноо мэдэгдлээ.

Их Британи вакцинаа үргэлжлүүлэн ашиглана.

вакцины 3

Вакцин хийлгэсэн хүмүүсийн цус бүлэгнэхгүй гэж Нэгдсэн Вант Улс мэдэгдэв. Их Британийн засгийн газар вакциныг аюулгүй, үр дүнтэй гэж мэдэгдлээ. Засгийн газар мөн Их Британи дотроо вакцинаа үргэлжлүүлэн тарих болно гэж мэдэгдэв.

22 хүнд цусны бүлэгнэлт илэрлээ.

вакцины 4

Европын Эмийн Агентлаг (EMA) 3-р сарын 9-ний байдлаар Европын эдийн засгийн бүсэд вакцин хийлгэсэн 3 сая гаруй хүнээс 22 хүнд цусны бүлэгнэлт бүртгэгдсэн гэж мэдээлэв.

Европын 17 оронд илгээсэн 1 сая тун вакцины зарим тунд нь “Цусны бүлэгнэлт” үүсгэж байна гэж хардаж байна.

Нөгөөтэйгүүр Европын Холбооны олон улс, түүний дотор Герман, Франц улсууд АстраЗенека вакцины үр дүнтэй гэдэгт эргэлзэж, 65-аас дээш насны хүмүүст вакцины хэрэглээг хязгаарлаж байна.

Өнөөдрийн байдлаар европ гэлтгүй АстраЗенека вакцины хэрэглээг зогсоох улсууд нэмэгдэх хандлагатай байна.