Францын Лиг-1-ийн багуудын нэг Пари Сен-Жермены Аргентин хөлбөмбөгчин Анхель Ди Мариагийн гэрээ энэ улирлын төгсгөлд дуусгавар болох байв. Аргентин хөлбөмбөгчний гэрээг дахин нэг жилээр сунгасан талаар ПСЖ мэдэгдэв. Ди Мариа ПСЖ-д 6 улирал тоглохдоо 248 тоглолтод 87 гоол оруулжээ.

Анхель 0

248 тоглолтод 87 гоол.

Клубын хийсэн мэдэгдэлд энэ зун гэрээ нь дуусах 33 настай тоглогчийн гэрээг 2021/2022 оны улирлыг дуустал сунгахаар тохиролцсон гэж мэдэгдсэн. Өмнө нь Бенфика, Реал Мадрид, Манчестер Юнайтед зэрэг Европын том багуудад тоглож байсан Аргентины од тоглогч 6 улирал өмсгөлийг нь өмссөн ПСЖ клубд 248 тоглолтод 87 гоол оруулжээ. Анжел Ди Мария Аргентины шигшээ багт 104 тоглолтод оролцож хаалганы торыг 20 удаа хөдөлгөжээ.

эх сурвалж