Украинд согтууруулах ундаа хэрэглсэн офицер өөрийн хувийн тээврийн хэрэгслээр орж ирсэн агаарын бааз дээр МиГ-29 төрлийн сөнөөгч онгоцыг мөргөжээ. Ослын улмаас онгоцны мотор болон офицерийн автомашин галд автжээ.

Украины армийн офицер нийслэл Киевийн ойролцоох Василковын агаарын бааз дээр хувийн тээврийн хэрэгсэлтэй МиГ-29 сөнөөгч онгоцыг мөргөжээ. Ослын үр дүнд гарсан галын үеэр онгоцны мотор болон офицерийн тээврийн хэрэгсэл галд шатжээ. Хэрэг болсон газар үзлэг хийсэн шинжээчид тийрэлтэт хөдөлгүүр болон сөнөөгч онгоцны бусад хэсгүүдэд дулааны болон механик гэмтэл гарсан гэж тэмдэглэжээ.

МиГ-29 1

Нүүр болон цээжиндээ гэмтэл авчээ.

МиГ-29 2

Энэ явдлын улмаас армийн офицер нүүр болон цээжиндээ зөөлөн эдийн гэмтэл авчээ. Уг явдлын талаар холбогдох байгууллагууд мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд хувийн унаагаараа, согтууруулах ундаа хэргэлсэн хэрнээ хэрхэн агаарын баазруу нэвтэрсэн талаар одоогоор тайлбар өгөөгүй байна.

МиГ-29 3

эх сурвалж