Германд амьдардаг 72 настай тэтгэвэрт гарсан шууданч Вольфганг Кирш “Германы хамгийн шивээстэй” хүмүүсийн нэг гэж тооцогддог бөгөөд түүний биеийн 98 хувь нь шивээстэй ажээ. Зөвхөн хөлийнхөө тавхайд шивээсгүй хөгшин эрийг гудамжинд таарсан хүн бүр хамт зураг авахуулахыг хүсдэг.

Германы Пренцлауэр Берг хотод амьдардаг 72 настай Вольфганг Кирш тус улсад “70-аас дээш насны хамгийн шивээстэй” хүн гэж бүртгэгдсэн байдаг.

настай 1

Шивээстэй хүн хочит Киршийн биеийн 98 хувь нь шивээсээр хучигдсан байдаг бол тэр биедээ нийт 86 том шивээс, 17 персинг хийлгэсэн байна.

настай 2

Кирш шивээс болон персинг хийлгэхдээ нийт 30 мянган доллар зарцуулсан бөгөөд 20 жилийн турш бүх процедурыг 720 цагийн дотор хийсэн гэжээ. Тэтгэвэрт гарсан шууданч Кирш 46 настайдаа анхны шивээсээ хийлгэж байжээ.

настай 3

Кирш зөвхөн хөлийнхөө тавхайд шивээсгүй. Гудамжинд таарсан хүмүүс түүнийг зогсоож, зураг авахуулахыг хүсдэг гэж хэвлэлд ярьжээ.

 

Геннисийн амжилтын номонд Шинэ Зеландын иргэн Грегори Пол МакЛарен “Дэлхийн хамгийн шивээстэй эр” цол тэмдгийг эзэмшдэг.

эх сурвалж