Олон жилийн турш хэрэгтэн нь олдохгүй байсан хулгайн хэргийн эзний хазсан хиам нь баригдахад хүргэжээ. Германы цагдаа нар сэжигтнийг хазаж идэлгүй орхисон хиамны ДНХ-ийн ачаар 2012 оны хулгайн гэмт хэргийг илрүүлжээ.

Германы цагдаа нар сэжигтнийг хазаж идэлгүй орхисон хиамнаас авсан ДНХ-ийн ачаар 9 жилийн өмнө болсон хулгайн хэргийг илрүүлсэн гэж мэдэгдэв. Францад өөр гэмт хэрэгт холбогдон саатуулагдсан хүний ​​ДНХ нь Германы цагдаагийн байгууллагын хадгалсан дээжтэй таарахад олон жилийн турш хүлээгдэж байсан хавтаст хэрэг хаагджээ.

Швельм хотын цагдаагийн албаны ажилтнууд мэдээлэхдээ “30 настай Албани улсын иргэн хулгай хийхээр орсон байранд байсан хиамыг хазаж үлдээсэн эд мөрийн баримт байгаа. Энэ хэрэг 2012 оны 3-р сард болсон” гэжээ.

нь 2

Цагдаагийнхны мэдээлж байгаагаар эхлээд хиамнаас олж авсан ДНХ-ийн дээж олон жилийн дараа олон улсын мэдээллийн санд гарч ирэхэд гэмт хэрэгтэн баригдсан байна.

Францад хүчирхийллийн хэрэгт холбогдож саатуулагдсан хүний ​​ДНХ нь хулгайн хэргийн хавтаст хэргийн материал дах ДНХ-тэй таарч байсан тул мөрдөгч нар Германы цагдаад мэдэгджээ.

нь 1

Баригдахгүйн тулд хулгай хийхээр орсон байшиндаа ул мөрийн баримт үлдээхгүйн тулд бүхий л ул мөрөө арилгасан хулгайч яагаад хазсан хиамаа үлдээх болов хэсэн хачирхалтай асуулт үүсээд байна.

Нөгөөтэйгүүр The Guardian мэдээллийн сайтад гарсан мэдээллээр ДНХ-ээс нь олдсон хулгайчийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул Герман руу шилжүүлэхгүй гэж мэдэгджээ.

эх сурвалж