Индонезод 2004 оны цунамид ор сураггүй алга болон үх сэн гэгдэж байсан цагдаа Абрип Асепийг 16 жилийн дараа сэтгэцийн эмнэлгээс олжээ. Цунамигийн дараа тохиолдсон эмгэнэлт явдлын улмаас Асепийн сэтгэцийн тэнцвэрт байдал алдагдсан байх магадлалтай гэгдэж байна.

Индонезийн Суматра арлын баруун эрэгт 2004 онд 9.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсны дараа цунами болсон. Газар хөдлөлтөд 230 мянга гаруй хүн амиа алдсан нь тус улсын түүхэн дэх 6 дахь их хохирол амсуулсан газар хөдлөлт болж тэмдэглэгджээ.

Тэрээр 16 жилийн дараа сэтгэцийн эмнэлгээс олдов.

16 1
Цунами болсон өдөр алга болсон бөгөөд нас бар сан гэгдэж байсан цагдаагийн офицер Абрип Асеп 16 жилийн дараа тус улсын Ачех мужийн сэтгэцийн эмнэлгээс олдов.

Гэнэтийн шоконд орж сэтгэл мэдрэлийн эмгэгтэй болжээ.

12 дугаар сарын 26-ны газар хөдлөлт болох өдөр жижүүрээр ажиллана гэж мэдэгдэж байсан Асеп гэнэтийн шоконд орж цунамигийн дараа сэтгэцийн тэнцвэрт байдлаа алдсан болохыг мэдээллээ. Асепын гэр бүлийн гишүүдийн нэг нь орон нутгийн хэвлэлд “Бид итгэж чадахгүй байсан. Бид 16 жилийн турш түүний сургийг гаргаж чадаагүй. Бид түүнийг үхсэн гэж бодсон. Түүнийг амьд байгааг мэдээгүй” гэж тэр хэлжээ. Аче хотын цагдаагийн газраас хийсэн мэдэгдэлд түүний гэр бүл Асепийг амьд байгааг мэдээд маш их баярласан гэж мэдэгдлээ.