Индонезийн Мерапи галт ууланд дэлбэрэлт болжээ. Эрх баригчид гамшгийн үеийн нөхцөл байдлыг “Улбар Шар” болгон нэмэгдүүллээ.

Индонезийн Жава арал дээр орших Мерапи галт ууланд дэлбэрэлт болжээ.

Галт 2

Геологийн Гамшгийн Технологи болон Судалгааны Төвөөс (BPPTKG) хийсэн мэдэгдэлд дэлбэрэлтэд галт уулнаас цацагдсан үнс, утаа 1300 метрийн өндөрт хүрсэн гэж мэдэгджээ.

Галт 1

BPPTKG-ийн албан тушаалтнууд галт уулын эргэн тойронд “Улбар Шар” түвшинд байгаа бөгөөд сүүлийн үед галт уулын идэвхжил нэмэгдэж байгаа. Галт уулын эргэн тойронд 5 километр хүртэл нэвтэрч орохгүй байх ёстой гэсэн анхааруулгыг давтан хэллээ.

2010 онд Жава арал дээр 2968 метрийн өндөртэй Мерапи галт уул дэлбэрч лав цацагдсаны улмаас 347 хүн нас бар сан харамсалтай хэрэг гарч байсан.

Индонезийн галт уулын гамшгийн үеийн нөхцөл байдлыг “Ногоон”, “Шар”, “Улбар Шар” болон хамгийн ноцтой түвшинд “Улаан” гэдэг 4 шатлалтай.