Альберт Эйнштейн болон түүний жолоочийн сонирхолтой түүх.

Альберт Эйнштейн илтгэл тавихдаа үргэлж жолоочтойгоо явдаг байж. Нэгэн өдөр илтгэл тавихаар явахдаа жолооч нь Эйнштейнд хандан:

“Эрхэм ээ, би таныг илтгэл тавих болгонд чинь арын суудалд сууж таны илтгэлийг сонсдог. Би таны илтгэл дээрээ юу ярьдгийг үг бүрчлэн мэддэг”

гэжээ. Эйнштейн инээмсэглэн түүнд нэгэн санал тавьжээ.

Эйнштейн 2

 

“Тэгэхээр одоо очиж илтгэл тавих газар намайг таних хүн байхгүй… Тэгэхээр хоёулаа өнөөдөр хүрэм, малгайгаа сольё. Тэгээд чи миний өмнөөс илтгэл тавь, би чамайг арын эгнээнээс сонсъё.”

 

Жолооч үнэхээр гайхалтай амжилттай илтгэл тавьж асуусан асуулт бүрд оновчтой хариулт өгчээ. Яг жолоочийг илтгэлээ өндөрлүүлэх гэж байхад ихэмсэг нэгэн эрдэмтэн түүнээс урьд өмнө нь илтгэлүүд дээр огт асуугдаж байгаагүй хүнд асуулт асуух нь тэр. Жолооч огт эргэлзэлгүйгээр асуулт асуусан эрдэмтэнд хандан:

“Та ийм энгийн асуулт асуух нь үнэхээр хачирхалтай юм”

 

Эйнштейн 1

гэж хэлээд заалны ард суух Эйнштейнийг зааж ийнхүү хэлжээ:

“Одоо та бүхний өмнө манай жолооч ирж энэ асуултын хариултыг өгнө. Миний жолооч ч мэдэхээр тийм л амархан асуулт байна” гэжээ.

Эйнштейн гарч ирэн гайхалтай оновчтой хариултыг нь өгв. Тухайн асуултыг асуусан эрдэмтэн болон илтгэлд хүрэлцэн ирсэн бүх хүмүүсийг гайхшируулсан гэдэг.

albert 0

 

Зураг дээрх хүн нь Эйнштейний жолооч биш бөгөөд түүний найз нэрт математикч Курт Гёдель юм.