39 настай загасчин эр чонон загас барьж авснаа хараад цочирджээ. Загасчин торонд нь орсон аварга том, хурц шүдтэй загасыг хараад сандарснаа хэлээд “Энэ бол жинхэнэ далайн мангас” гэжээ.

Нэйт Исзак энэ сарын эхээр Аляскийн эргээс аварга чонон могой загас барьсан бөгөөд буцааж далайд тавихаасаа өмнө түүний зургийг авчээ.

загасчин 5

 

Хүчтэй эрүү, аюултай хазалтаараа алдартай чонон могой загас нь 200-220 метрийн далайн гүнд амьдардаг. 7 метрээс илүү том хэмжээтэй болдог эдгээр загаснууд хүчирхэг эрүүгээ ашиглан олзоо авладаг байна.

загасчин 6

 

39 настай Нэйт Исзак энэ сарын эхээр Аляскийн эрэг орчмоор аймшигтай төрхтэй загасыг барьж, асар том эрүү, хурц шүдийг нь ойроос харжээ.

загасчин 2

Удаан хугацааны турш загасчилж байгаа Нэйт чонон могой загас гэгддэг загасны хэд хэдэн зургийг авчээ. “Түүнийг хараад бид маш их сандарсан” гэж Нэйт хэлжээ.

загасчин 3

“Би өмнө нь энэ төрлийн загас харж байсан бөгөөд тэд маш хүчтэй хазаж чаддаг гэдгийг мэдэж байсан болохоор бид болгоомжтой байсан” гэсэн Нейт Исзак АНУ-ын Орегон хотод амьдардаг.

загасчин 8

3-р сарын 9-нд Нейт Аляскийн Акутан арлын ойролцоо Беринг тэнгист аварга чонон могой загас барьсан байна. Цахим хаягтаа хийхийн тулд хэд хэдэн зураг авсны дараа тэрээр могой загасыг далай руу буцааж шидэхэд сэлэн одсон гэжээ.

загасчин 2

 

Цахим орчинд түүний оруулсан зургийг харсан хэрэглэгчид “Энэ бол жинхэнэ далайн мангас!” , “Түүнийг чамайг хазаагүйд баяртай байна, шүд нь аймаар харагдаж байна” гэх мэт сэтгэгдэл бичсэн байна.

загасчин 7
Гурван төрлийн чонон могой загас байдаг. Цоохор чонон могой загас, Атлантын чонон могой болон Хойд Атлантын загас чонон могой загас гэсэн гурван зүйл бүхий загас нь хойд Атлантын ба Номхон далайд амьдардаг.