1995-96 оны улиралд 41 хожил 41 хожигдол авсан Финикс Санс өрнөд бүсэд 7-д бичигдэн Плей-Оффод шалгарсан билээ. Эхний учраа болох 59 хожил 23 хожигдолтой Сан Антонио Спөрсд 3-1-ийн харьцаатай хожигдол хүлээж тус Плей-Оффыг өндөрлүүлсэн.

1996 оны драфтаас Стив Нэшийг 1 дүгээр тойргийн 15 дахь сонголтоор авсан Финикс Санс багийг хэрхэн шинэ улирлыг эхлүүлэх бол гэсэн хүлээлт үүсээд байлаа. 1996-97 оны улирлын анхны тоглолтыг Лос Анжелес Лэйкерс багийн талбайд хийсэн боловч Шакил О’Нилийг зогсоож чадалгүй анхны хожигдлоо амслаа.

Санс 1

 

Үүний араас хожигдлын цуврал өрнөх нь тэр. 8 тоглолтын дараа Коттон Фитцсиммонс дасгалжуулагчийн оронд Дэнни Эйнжтэй гэрээ байгуулав. 1996 оны 11 сарын 26-нд Денвер Наггетсийн талбайд очин хожигдол хүлээгээд эргэн хархад Санс 13 тоглолт дарааллан хожигдоод байв.

1996 оны 12 сарын 26-нд Даллас Мавериксаас 23 настай Жейсон Киддийг солилцоогоор авсан бөгөөд Плей-Оффод орох хэцүүхэн зорилттой байв. Финикс Санс 66 тоглолтын дараа 27 хожил 39 хожигдолтой Плей-Оффын гадуур бичигдэж байв.

Санс 2

Гэвч Сансын залуус тэсрэлт хийж 11 тоглолт дарааллан ялалт байгуулав. Нийтдээ үлдсэн 16 тоглолтоос 13 хожил авснаараа нийт 40 хожил 42 хожигдолтой Плей-Оффод 7 дугаар байраар шалгарсан билээ.Сиатл СуперСоникс багтай тааран 3-2-ын харьцаатай Плей-Оффыг өндөрлүүлсэн юм.

Оновчтой тоглогчийн солилцоо, зөв дасгалжуулагчийг багтаа нэгтгэх нь хэрхэн багт өөрчлөлт, үр дүн авчирдаг болохыг 1996-97 оны Финикс Санс баг харуулсан билээ.

Манай пейж дээр лайк дархаа битгий мартаарай