1995 оны NBA-ын финалд дорнод бүсээс 22 настай залуухан Шакил О’Нил тэргүүтэй Орландо Межик, өрнөд бүсээс 32 настай Хаким Олажьювон тэргүүтэй Хьюстон Рокетс багууд шалгарсан байдаг.

Шакил О’Нил аваргын бөгжийг зүүхийн тулд аваргаа хамгаалж буй Хаким Олажьювоныг буулган авах хүндхэн зорилттой байв. Хьюстон Рокетс тухайн цувралд залуу хүүгийн баг болох Орландо Межикийг 4-0 ээр шүүрдэн Шакил О’Нилын хор шарыг малтсан мэт.

Шакил 1

Шакил О’Нил финалд хожигдол хүлээснийхээ дараа Хаким Олажьювонд захидал илгээсэн байдаг. Уг захидалд: “Хаким, Цуврал дууссан байж болно гэхдээ чи бид хоёрын асуудал дуусаагүй шүү. Мэдээжийн хэрэг чиний ард сайн баг байгаа, тиймээс чамтай нэгийн эсрэг нэг үзье. Шак”.

Шакил 2

Тако Белл компани 1 сая долларын шагналын сантайгаар Шакил О’НилХаким Олажьювон хоёрыг 1995 оны 9 сарын 30-ны өдөр нэгийн эсрэг нэг тоглуулахаар болсон боловч Олажьювон гэмтэл авсны улмаас уг шоу тоглолтыг цуцалсан юм.