1990-ээд оноос хойш NBA зар сурталчилгааны зах зээлийн хамгийн чухал элемент болсоор ирсэн. Бид супер оддыг дэлхийн түвшинд зар сурталчилгааны томоохон төлөөл болон хувирсан үеийн шилдэг 10 зар сурталчилгааг шалгарууллаа.

10. Nike – Role Model

Он: 1993

Тоглогч: Чарльз Баркли

зар 2

Сагсан бөмбөгийн замналын турш өөрийн зан араншнаасаа болон үргэлж шүүмжлэлд өртдөг байсан Чарльз Баркли тэдгээр шүүмжлэлүүдэд энэхүү зар сурталчилгаагаар хариулт өгжээ. “I am not a role model” (Би үлгэр жишээ хүн биш) гэсэн зар сурталчилгааг хийснээр Баркли өөрийгөө сагсан бөмбөг сайн тоглодог нь хүүхдүүдэд үлгэр дуурайлал үзүүлэх хүн биш гэдгийг тодотгож өгчээ. “Би өөрийнхөө ажлыг хийнэ, эцэг эхчүүд өөрсдийнхөө хийх ёстойг хийж хүүхдүүддээ үлгэр дуурайлал үзүүлцгээ” гэсэн утгатай.

“Би үлгэр жишээ хүн биш. Би үлгэр жишээ хүн байхын тулд цалин авдаггүй. Намайг сагсан бөмбөгийн талбай дээр балласны төлөө цалинжуулдаг. Эцэх эхчүүд өөрсдөө үлгэр жишээ байх ёстой. Би цагирган дээрээс довтоллоо гээд таны хүүхдийг хүмүүжүүлнэ гэсэн үг биш”