1990-ээд оноос хойш NBA зар сурталчилгааны зах зээлийн хамгийн чухал элемент болсоор ирсэн. Бид супер оддыг дэлхийн түвшинд зар сурталчилгааны томоохон төлөөл болон хувирсан үеийн шилдэг 10 зар сурталчилгааг шалгарууллаа.

5. NBA – There Can Only Be One

Он: 2008

Тоглогч: Бүх одод

АНУ-ын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA) нь 2008 оны плей-офф, финалын тоглолтын сурталчилгаа болгон “There Can Only Be One” буюу “Зөвхөн нэг нь л чадна” нэртэй тухайн үеийн шилдэг тоглогчдыг хамруулсан зар сурталчилгааны цуврал хийж байсан.

 

Ай дас:

 

Улирлын төгсгөлд маш олон сэтгэл хөдлөлүүд байдаг бөгөөд хэн ч энэ тухай ярих дуртай байдаггүй. Учир нь тэдний нэг бол ай дас юм. Өдий хүртэл яваад бүх зүйл дуусах вий гэж ай даг. Хүсэл мөрөөдөл нь ууршин үгүй болохоос ай даг. Миний хувьд би ай дастаа дуртай. Энэ нь би ойрхон байна гэсэн үг. Энэ нь би бэлэн гэсэн үг юм.

 

Мөрөөдөл:

 

Би аварга болно гэж мөрөөддөг байсан. Би 9 орчим настай байхад Жордан/Бөрд-ийг ялагч байхыг нь хардаг байсан. Би яг тэр үед шийдсэн. Түүний оронд би байна гэж. Үүний нэгээхэн хэсэг нь би байх болно гэж. Зарим мөрөөдөл цаг хугацаа өнгөрөх тусам алга болдог. Гэхдээ энэ нь биш.

 

Дурсагдах:

 

Плей-оффод бүх зүйл өөрчлөгддөг. Мэдээжийн хэрэг улирлын тоглолтууд чамайг энд хүргэсэн гэхдээ улирал дууссан. Одоо чухал зүйл нь үүнээс цааш юу хийхээс чинь. Энэ бол нэг баг түүхийн хуудсанд үлдэх боломж. Энэ бол нэг багийн хүмүүст дурсагдах боломж юм.

 

Хүндлэл:

 

Бид бүгд хүндлэл хүсдэг. Багийн нөхдөөсөө, дэмжигчдээсээ, бусад тоглогчдоос. Хүндлэл хүртэх олон боломж байдаг. Нэгэн хүндлэл хүртхийн тулд зөвхөн ганц л зам бий. Энэ нь маргах аргагүй бөгөөд чамаас ямар ч мөнгөөр эргүүлэн авах боломжгүй. Ялалт байгуул.

 

Хөдөлмөр:

 

82 тоглолтын дараа чи өөртөө цааш тоглох хүч байгаа үгүй дээ эргэлзэх болно. Чамд цааш явах хүч байхгүй болсон ч ямар нэгэн байдлаар түүнийг олдог. Чи өөрийгөө шавхах болно. Чи үүнийг хийх ёстой. Үгүй бол чи гэртээ харих болно.

 

Ялалт:

 

Эдгээр зар сурталчилгаануудын нэгдсэн хувилбар болох ялалт байгуул.

Хамгийн шилдэг сагсан бөмбөгийн зар сурталчилгаанууд №6