Холливудын жүжигчин Мишель Родригесыг бид Fast & Furious, Avatar гэх мэт кинонуудад дүр бүтээснээр нь сайн мэднэ. Мишель Родригес 2014 онд Монголд зочилсон бөгөөд Монгол түүнд ямар сэтгэгдэл төрүүлсэн талаар түүнтэй ярилцахад:

“Би хэдэн жилийн өмнө генографийн шинжилгээ хийлгэсэн бөгөөд тэд миний ээжийн талийн ДНК нь Монголоос гаралтай гэж хэлсэн. 11 мянган жилийн өмнө Берингийн хоолойгоор дамжин ирсэн бөгөөд тэд Америкийн индианчууд, Тайно индианчуудыг өвөг дээдэс юм. Миний уг үндэс Карибын тэнгисээс гаралтай тэгэхээр миний өвөг дээдэс Монголоос ирсэн.”

Мишель 1

Тэр Монголын талаар ярихдаа: “Надад Монгол маш их таалагдаж байна. Монголд маш их түүх байгаа. Миний өвөг дээдэс Монголоос ирсэн гэдэг нь үнэхээр гайхалтай. Адуун сүрэг, ан агнуур, нүүдэлчин амьдралын хэв маяг гэх мэт нь маш сонирхолтой бөгөөд үзэсгэлэнтэй зүйлс ихтэй.”

Мишель 2

“Монголчуудын байгаль дэлхийтэйгээ зохицон амьдардаг амьдрал надад таалагддаг. Олон жилийн турш өв соёлоо, амьдралын хэв маягаа хадгалж ирсэн нь надад таалагдаж байна. Учир нь хүмүүс шинэ соёлтой болж, хотууд руу нүүснээр барилга байгууламжид амьдарч, дүрэм журам, засаг захиргаа гэсээр өөрсдийн өв соёлоо мартдаг.”

Мишель 3

“Би зүгээр л аялах дуртай. Би янз бүрийн соёлын талаар суралцах дуртай, соёл нь байгалийг хайрладаг бөгөөд байгальтай холбоотой байх нь сайхан байдаг.”

Түүнээс Монголд ирэхэд нь хэн нэгэн нөлөөлсөн талаар асуухад: “Монголд ирэх нь миний өөрийн зорилт байсан. Намайг хаа нэгэн газар руу очуулахын тулд мөнгө төлнө гэдэг хэцүү. Хэрэв би очихыг хүсэхгүй байгаа бол би очихгүй. Надад хэчнээн их мөнгө төлсөн байсан ч хамаагүй.”