WordPerfect компанийн тусламжийн үйлчилгээнд холбогдсон хэрэглэгчийн хадгалагдсан яриа. Тусламжийн үйлчилгээ үзүүлсэн ажилтан харилцагчтай энэхүү ярилцлагыг хийснийхээ дараа ажлаасаа халагдсан байна. Халагдсаныхаа дараагаар компани түүнийг шалтгаангүйгээр ажлаас халсан гэж шүүхэд ханджээ. Уг ярилцлага ямар байсан болоод түүнийг ажлаас нь халсан бэ?

Ажилтан – А ; Хэрэглэгч – Х

А: Хэрэглэгчийн үйлчилгээний төв. Тань юугаар туслах вэ?
Х: Нэг асуудал байна.
А: Ямар асуудал гараад байна вэ?
Х: Бичвэр бичиж байтал гэнэт бүх бичвэр минь алга болчихлоо.
А: Алга болсоон?
Х: Тийм ээ байхгүй болчихлоо.
А: Дэлгэц дээр та одоо юу харж байна вэ?
Х: Юу ч харахгүй байна.
А: Юу ч харахгүй байна аа?
Х: Бичсэн бичвэр минь дэлгэц дээр алга.
А: WordPerfect программ нээлттэй байна уу эсвэл та программыг хаасан уу?
Х: Үүнийг яаж мэдэх билээ?
А: Дэлгэц дээр C үсэг харж байна уу?
Х: Үсэг ээ…
А: Энэ тийм ч чухал биш. Дэлгэц дээр асаж унтарч байгаа зураас байна уу?
Х: Ямар ч бичиг алга гэж хэлсэн шүү дээ.
А: Монитор дээр чинь гэрэл асаж байна уу?
Х: Монитор гэж юу билээ?
А: Дэлгэц байгаа зүйл, зурагт шиг… Ажиллаж байгааг нь илэрхийлсэн жижигхэн гэрэл байна уу?
Х: Мэдэхгүй байна.

Тусламжийн 1

А: Мониторын араар хардаа, тэжээлийн кабел холбогдсон байх ёстой. Та харж байна уу?
Х: Тийм
А: Тэр холбоос цахилгаанд холбогдсон эсэхийг шалгаарай.
Х: Холбогдсон байна.
А: Тэгэхээр мониторын араар хархад холбоотой нэг кабел байна уу эсвэл хоёр кабел байна уу?
Х: Харахгүй байна.
А: Дахин сайн хараарай, хоёр дох кабел холбоотой байх ёстой.
Х: Тийм байна харлаа.
А: Тэгэхээр одоо тэр кабелыг компьютерт холбогдсон байна уу шалгаарай.
Х: Би кабелд хүрэхгүй байна.
А: Кабелд хүрэх хэрэггүй. Холбоотой эсэхийг нь хараарай.
Х: Чадахгүй байна.
А: Нэг юманд дээр зогсоод тонгойн компьютерын араар харвал…
Х: Тонгойх нь асуудал биш харанхуй байгаа болохоор би харахгүй байна.
А: Харанхуй?
Х: Оффисын гэрэл асаагүй, цонхоор хангалттай гэрэл тусахгүй байна.
А: Оффисын гэрлийг асаагаарай.
Х: Асахгүй
А: Яагаад?
Х: Тог тасарсан.
А: Тог тасарсаан? Бурхан минь…(хэсэг дуугүй болов) Компьютерын хайрцаг, хэрэглээний заавар нь байгаа юу?
Х: Тийм ээ шүүгээнд байгаа.
А: Одоо компьютероо салгаад хайрцаганд нь хийгээд худалдаж авсан дэлгүүртээ аваачиж буцаалт хий.
Х: Асуудал тийм том гэж үү?
А: Харамсалтай нь тийм.
Х: Ойлгомжтой. Тэдэнд юу гэж хэлэх вэ?
А: Би компьютер хэрэглэж чадахааргүй тэнэг гэж хэлээрэй.