Кино урлагийн сонирхолтой хэсэг болсон импровизациар хийсэн тоглолтуудтай танилцъя. Импровизаци хийх нь үнэхээр гайхалтай бөгөөд кинонд нэмэлтээр илүү бодит, хөгжилтэй болгох давуу талтай.

1. Fast & Furious 6

Жүжигчин: Дуэйн Жонсон

“Чи наад аварга том духаа далд оруулсан нь дээр шүү.”

Лудакрис Дуэйн Жонсоны хэлсэн үг кино зохиол дээр байгаагүй тул инээдээ бариж чадалгүй амандахаа асгаж байгаа нь киног чимсэн хэсэг болжээ.

2. Star Wars: The Empire Strikes Back (Episode V)

Жүжигчин: Харрисон Форд

“Би мэднээ.”

Лейа гүнж Хан Солод хандан “Би чамд хайртай” гэж хэлдэг хэсэгт Хан Соло хариуд нь “Би ч гэсэн чамд хайртай” гэж кино зохиол дээрээ байсан боловч жүжигчин Харрисон Форд ингэж хэлэх нь Хан Солод тохирохгүй гэхэд нь найруулагч Жорж Лукас Чи юу хэлмээр байна тэрийгээ л хэл гэжээ.

3. The Avengers

Жүжигчин: Роберт Дауни Жуниор

“Дөнер”

“Та нар дөнер идэж үзсэн үү? 2 гудамжны цаана дөнерийн газар нээгдсэн байна лээ. Юу гэдгийг нь мэдэхгүй ч идэж үзмээр байна.”

Зохиол дээр ийм өгүүлбэр байгаагүй бөгөөд энэ жоке нь дажгүй байсан бөгөөд киноны төгсгөлд гардаг хэсгийг киноны гала үдэшлэг болсон өдөр бичсэн гэдэг.

4. Harry Potter and the Deathly Hallows: Part 2

Жүжигчин: Рэйф Файнс

via GIPHY

Волдемортын дүрийг бүтээсэн Рэйф Файнсын хийсэн импровизаци бол хүн бүрийг урт удаан хугацаанд инээлгэсэн үйлдэл юм. Волдемортыг хүнийг аятайхан тэвэрч ч чадахгүй байгааг харах сонирхолтой байгаагүй гэж үү?

5. The Lord of the Rings: The Two Towers

Жүжигчин: Вигго Мортенсен

Мортенсен дуулгыг өшиглөөд хөлийн хуруугаа хугалсан бөгөөд түүний орилох нь үнэхээр өвдөж шаналсан орилоон болон кинонд мөнхөрсөн байна.

Indiana Jones and the Raiders of the Lost Ark

Жүжигчин: Харрисон Форд

Энэ нь яг үнэндээ импровизациар хийсэн үйлдэл биш ч гэсэн уг хэсгийн түүх нь сонирхолтой.

Энэ киноны үзэгдэл нь урт байлдаантай хэсэг болох ёстой байсан. Харамсалтай нь Харрисон Форд зураг авалтын өмнөх өдөр хордлого авсан байсан тул урт хэмжээний байлдаантай зураг авалт хийх эрч хүчгүй байсан тул найруулагч Стивен Спилбергт уг санаагаа хэлсэн гэдэг. Хэрвээ Харрисон Форд эрүүл байсан бол бид уг үзэгдлийг харахгүй байх байжээ.