Дэлхий дахинд Ковид-19 цар тахал тарах үндэс болсон Хятад улсад өөр асуудлууд тасрахгүй байна. БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас гаргасан мэдэгдлийн дагуу 599 гахайтай фермээс гахайн ханиад өвчин илэрсэн байна. Тархалтыг илрүүлсний дараа яамнаас авсан арга хэмжээний хүрээнд тус фермийн гахайнуудыг устгалд хамруулан хөдөлгөөнийг тухайн бүс газарт хязгаарласан байна.

 

Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны нэгэн фермээс Африкийн гахайн ханиад (ASF) илэрчээ.

 

Хөдөө аж ахуйн яамнаас гаргасан мэдэгдлээр 599 гахай байрладаг аж ахуйн фермээс ASF илэрсэн байна. Урьдчилсан мэдээллээр ASF илэрсэн уг фермд 33 гахайгаас халдвар илэрч, 6 нь гахай хорогдсон байна.

Хятад 2

Гахайнуудыг устгалд оруулжээ

Тархалтыг илрүүлсний дараа яамнаас авсан арга хэмжээний хүрээнд үлдсэн гахайнуудыг устгалд оруулсан. Ферм рүү орох гарах хөдөлгөөнийг хаасан байна.

 

Гүрж улсад 2007 онд Африкийн гахайн ханиад илэрч байсан бөгөөд Украин, Польш, Чехийн зэрлэг гахайнуудаас туссан байсан нь ажиглагдаж байжээ.

 

Хятадад 2018 онд 20 муж, 47 хотод гарсан тахлын улмаас 600 мянган гахайг устгасан байна.

 

Хүмүүст халдварладаггүй

 

Шинжлэх ухааны судалгаагаар гоц халдварт гахайн ханиад хүнд халдварладаггүй.