Хятадад амьдардаг нэгэн ээж хүүгийнхээ сүйт бүсгүйг 20 жилийн өмнө замын хажууд үлдээгээд явсан охин нь болохыг мэджээ.

 

Ээж нь сүйт бүсгүйг өөрийн охин болохыг гаран дээрх мэнгээр нь таньсан байна.

 

Жиангсу мужид болсон хуримын үеэр сүйт залуугийн ээж сүйт бүсгүйн гар дээрх мэнгийг хараад өөрийнх нь 20 жилийн өмнө замын хажууд үлдээсэн охиных нь мэнгэтэй адил болохыг анзаарчээ.

охин 4

Тэд үнэнийг мэдээд нулимс дуслуулжээ

 

Үүний дараа сүйт залуугийн ээж сүйт бүсгүйн гэр бүлээс сүйт бүсгүйг тэдний төрсөн охин уу? эсвэл өргөж авсан уу? гэж асуужээ. Сүйт бүсгүйн ээж, аав нь 20 жилийн өмнө охиноо замын хажуугаас олж, тэр үеэс хойш энэ талаар нууц болгон хадгалсаар ирсэн гэж хэлээд тэд маш их гайхширсан байна.

 

Үнэнийг мэдээд сүйт бүсгүй, ээж хоёр нулимс дуслуулжээ.

 

Эрэгтэй хүүхэд өргөж авсан байжээ

охин 3

Ээж нь нялх хүүхдээ замын хажууд орхиж явсныхаа дараа өөрийн буруу үйлдлийг ухамсарлан эргэж очин охиноо хаа сайгүй хайсан боловч олоогүй бөгөөд шаналсан эх нялх хүүг өргөж авсан учиртай байжээ.

 

Тэд ах дүүгийн цусан холбоогүй гэдгээ мэдээд гэрлэсэн байна

охин 2

Сүйт бүсгүй дурлалт залуугаа түүний ах гэдгийг мэдээд гунигласан болов ч жинхэнэ ээж нь түүнд сүйт залуу нь өөрийнх нь төрсөн хүү биш гэж хэлэхэд хурим үргэлжилж хосууд гэрлэсэн байна.