Жирэмсэн үед хангалттай, тэнцвэртэй хоол тэжээл нь эхийн бие махбодь, эрүүл мэндэд төдийгүй урагт шууд нөлөөлдөг. Энэ хугацаанд эхийн авсан шим тэжээл нь ихсээр дамжин урагт очдог бөгөөд ураг түүгээр хүнсний хэрэгцээгээ хангадаг.

Хүүхдийн эрхтний бойжилтод эерэг нөлөө үзүүлэхийн тулд эх нь зөв хооллолтын сонголтыг хийж, эдгээр тэжээлийг бие махбодид шаардлагатай хэмжээгээр авч байх ёстой.

 

 

Сайн угаагаагүй ногоо, жимс жимсгэнэ:

 

Жирэмсэн 1

 

Сайн угаагаагүй ногоо, жимс жимсгэнээр дамжин бактерийн болон шимэгчийн олон халдвар жирэмсэн эмэгтэйд нөлөөлдөг.

Бүх жимс, хүнсний ногоог цагаан цуутай усанд дэвтээж эсвэл усаар сайтар зайлж угаах хэрэгтэй.

 

 

Гүйцэд болгоогүй мах махан бүтээгдэхүүн болон өндөг:

 

Жирэмсэн 2

 

Гүйцэд болгоогүй мах махан бүтээгдэхүүн хэрэглэснээр токсоплазмын халдвар (шимэгч) авах эрсдэлтэй. 

Токсоплазмын халдвар нь жирэмсний явцад урагт төрөлхийн га жиг эсвэл зул балтад хүрэх аюултай байдаг.

Түүнчлэн махан бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн гүйцэд болгоогүй байдаг тул жирэмсэн үед хэрэглэж болохгүй.

Өндгийг гүйцэд чанаж, шаралгүйгээр хэрэглэх нь бас сорог нөлөөтэй байдаг. Энэ тохиолдолд сальмонелл халдвар (эм гэг төрүүлэгч нян) авах эрсдэл нэмэгдэж, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх зэрэг хоолны хордлогын шинж тэмдэг илрэх аюултай байдаг.

 

 

Мөнгөн усны агууламж өндөртэй загас:

 

Жирэмсэн 3

 

Жирэмсэн үед омега-3 агууламжтай тул загасыг долоо хоногт хоёр удаа хэрэглэж байх ёстой.

Гэсэн хэдий ч мөнгөн усны агууламжаас шалтгаалан зарим төрлийн загасыг их хэмжээгээр хэрэглэх нь хортой юм.

Туна загас, сэлэм загас нь их хэмжээний мөнгөн ус агуулдаг.

Мөнгөн ус их хэмжээгээр хэрэглэх нь мэдрэлийн систем, дархлаа ба бөөрөнд хор той нөлөө үзүүлдэг.

Жирэмсэн үед туна загас, сэлэм загасыг сард их хэмжээгээр хүнсэнд хэрэглэж болохгүй.

 

 

Цэвэршүүлээгүй сүүгээр хийсэн бяслаг:

 

Жирэмсэн 4

 

Цэвэршүүлээгүй сүүнээс гаргаж авсан бяслаг хэрэглэх нь листериозын халдвар (савхан хэлбэртэй бактери) авах эрсдэлтэй байдаг.

Энэ нь зул балт, төрөлхийн га жиг эсвэл дут уу төрөлт үүсгэх аюултай.

 

 

Кофеины хэт их хэрэглээ:

 

Жирэмсэн 5

 

Жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт 200 мг хүртэл кофеин ууж болно.

Цай, кофе, ногоон цай, шоколаданд кофеин байдаг.

1 литр орчим хар цай, 480 орчим миллиграмм кофе болон 400 грамм орчим шоколаданд нь энэ хэмжээний кофеин агуулагдсан байдаг.

Кофеины агууламж багатай эсвэл огт агуулаагүй эдгээр бүтгээдхүүнүүд байдаг гэдгийг битгий мартаарай.

Жирэмсэн эмэгтэйчүүд дээрх хэмжээний хүрээнд өдөр бүр кофеины хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй.

 

 

Сог туур уулах ундаа:

 

Жирэмсэн 6

 

Жирэмсэн үед, ялангуяа эхний 12 долоо хоногт сог туур уулах ундаа хэрэглэхгүй байвал тохиромжтой байдаг.

 

 

Зарим ургамлын гаралтай цайнууд:

 

Жирэмсэн 7

 

Базиликийн навчин цай, гангатай цай гэх мэт ургамлын гаралтай цайнууд дээр анхааралтай хандах хэрэгтэй бөгөөд хэт их хэрэглээ нь ум айн агшилт, улмаар зул балт, ду туу төрөх магадлалтай.

 

 

Дайвар бүтээгдэхүүн болон түүхий далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн:

 

Жирэмсэн 8

 

Дайвар бүтээгдэхүүн болон түүхий далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь бактерийн өсөлт өндөр эрсдэлтэй хүнсний бүлгүүд юм.

Жирэмсэн үед халдвар авах эрсдэлтэй тул хэрэглэж болохгүй.

 

 

Өндөр чихрийн агууламжтай хоол хүнс:

 

Жирэмсэн 9

 

Жирэмсэн байх үе нь чихрийн шижин өвчинтэй болох үндэс суурийг бүрдүүлдэг нөхцөл юм.

Чихэр ихтэй хоол хүнсийг хяналтгүй хэрэглэх нь цусан дахь сахарын зохистой хэмжээг алдагдуулдаг.

Жирэмсэн үед цэвэршүүлсэн сахар агуулсан бүтээгдэхүүн, жимсний хэрэглээг хязгаарлах хэрэгтэй.

Жирэмсний үед өдөр тутмын жимсний хэрэглээг 240 граммаас хэтрэхгүй байх ёстой.