Дэлхийн алдартай хөлбөмбөгийн клубуудын логонд агуулагдсан утга учрыг нарийвчлан тайлбарлавал.

 Ливерпүүл, Англи

Хөлбөмбөгийн 5

1892 онд байгуулагдсан Ливерпүүл клубийн лого түүхэнд хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан ч логоны өөрчлөгдөөгүй нэг зүйл нь хотын сүлд болсон “Liver Bird” юм.

“Liver Bird” домгийн шувуу бөгөөд хагас бүргэд, хагас тураг гогой шувуу билээ.

 

Логоны дээд хэсэгт байрлах хаалганы зураг нь клубийн домогт тоглогч болох Билл Шенклигийн нэрээр нэрлэгдсэн Шенклигийн Хаалга юм. Энэ хаалга нь Энфилд Роуд цэнгэлдэх хүрэх замын хаалга билээ.

Түүний яг доор нь байрласан алдартай “YOU’LL NEVER WALK ALONE” буюу “ЧИ ХЭЗЭЭ Ч ГАНЦААРАА АЛХАХГҮЙ” гэсэн багийн уриа үг нь баг болон дэмжигчдийн хоорондох уялдааг хэр хэмжээнд хүчтэй бат бөх болохыг тодорхойлсон байдаг.

Логоны доод хэсэгт байрласан 1892 онд байгуулагдсан гэдгээ оруулж өгсөн ба хоёр талд нь байрлах бамбар нь 1989 онд Хиллсборо цэнгэлдэхэд болсон харамсалтайгаар өөд болсон 96 Ливерпүүл клубийн дэмжигчдийн дурсгалд зориулсан юм.

 

Порту, Португал

 

Порту клуб 1893 оны 9 сарын 28-нд байгуулагдсан бөгөөд тухайн үеийн хаан байсан 1 дүгээр Карлос (1863) болон хатан хаан Амели (1865) нар тус өдөр төрсөн бөгөөд дээд хэсэгт титэм байршуулсан байдаг.

Порту хотын бэлгэдэл байсан лууг Португал удирдагч байсан Салазар хотын бэлгэдлээс хассан тул Порту клубийн логоны дээд хэсэгт байршуулсан байдаг.

 

Луу нь үнэнч шударга, баатарлаг, тэсвэр тэвчээр, үүрдийн мөнхийг бэлгэдсэн юм. Лууны урд хэсэгт байрласан “INVICTA” буюу “ЯЛАГДАШГҮЙ” гэсэн үг бөгөөд уг Порту хот нь дайнд ялагдал хүлээж үзээгүй билээ.

Логоны суурь нь хөх өнгийн бөмбөг байдаг бөгөөд үүн дээр “Futebol Clube do Porto” буюу “Португын Хөлбөмбөгийн Клуб” гэсэн үгний эхний үсгүүд байршсан байдаг.

Титмийн доод хэсэгт Онгон Мари Христийг тэвэрсэн байдалтай байдаг бөгөөд эргэн тойронд нь Мурсын цайзын цамхгуудыг байршуулсан байдаг. Урвуу од хэлбэртэй хүзүүний зүүлт нь үе үеийн Португалийн хаадын зүүлт юм.

 

Бешикташ, Турк

 

Логоны доод хэсэгт 1903 буюу клубийн байгуулагдсан оныг байршуулсан байдаг.

Логоны дээд хэсэгт “Beşiktaş Jimnastik Kulübü” буюу “Бешикташ Гимнастикийн Клуб” гэсэн үгний эхний үсгүүдийг байршуулсан юм.

 

Османы Эзэнт Гүрний сүүлийн хаан болох 2 дугаар Абдулхамид хаанаас “Залуус спортоор хичээллэхийг хүсч байна, та зөвшөөрөх үү? гэхэд нь Болно, гэхдээ хөлбөмбөг биш шүү” гэсэн учир анх байгуулагдахдаа гимнастикийн клуб гэсэн нэрээр байгуулагдаж байжээ.

Логоны голд Турк улсын далбаа байх бөгөөд энэ нь бас сонирхолтой түүхтэй.

 

1952 онд ерөнхий сайд байсан Аднан Мендерес хоёр улсын харилцааг сайжруулахын тулд Турк болон Грек улсуудын шигшээ багуудын хооронд хөлбөмбөгийн тоглолт зохион байгуулах шийдвэр гаргасан. Тухайн үеийн Турк улсын Хөлбөмбөгийн Холбоо нь санхүүгийн асуудлын улмаас энэ тоглолтыг өөрсдийн мөнгөөр зохион байгуулах клуб хэрэгтэй болсон бөгөөд энэ тоглолтыг Бешикташ клуб зохион байгуулах болдог.

Фенербахче, Галатасарай клубүүдээс 1, 1 тамирчин аван Турк улсын шигшээ багийг бүрдүүлэн Грек улсын шигшээ багтай Истанбул хотод тоглосон тоглолт 1-0 буюу Грек улсын ялалтаар өндөрлөсөн хэдий ч тэдний хичээл зүтгэлийг үнэлэн Бешикташ клубд логондоо Турк улсын далбааг байршуулах гавьяатай гэж дүгнэгдэж байсан билээ.

 

Хөлбөмбөгийн клубуудын логоны утга №1