Өмнөд Солонгос улсаас ирсэн хөлбөмбөгт хайртай нэгэн хүү байв. 16 нас хүртлээ Солонгос улсад хөлбөмбөгөөр хичээллэж байсан Сон Хын Мин Хамгбургийн залуучууд багт орж чадсанаар түүний европын карьер эхэлж байжээ. Түүний талаарх баримтуудаас онцолж байна.

 

Харин тэр одоо супер стар болоод болоод байна. 2020 онд урт хугацаанд мартагдахааргүй “Оны Шилдэг Гоол”-ыг хийснээрээ “The FIFA Puskas 2020” шагналын эзэн болсон билээ.

 

1. 1992 оны 7 дугаар сарын 8-нд Өмнөд Солонгосын Чүньчонь хотод төрсөн Сон Хын Мин хөлбөмбөгт маш ойр өссөн нэгэн билээ. Түүний үе тэнгийн хүүхдүүд видео тоглоом тоглож байхад тэр хөлбөмбөгийн бөмбөгнөөс огтхон ч салдаггүй хүүхэд байлаа.

Сон

2009 онд Хамбург клубийн доод багт нэгдсэн байна. Түүнийг 18 нас хүрч байхад нь Хамбург клуб түүнд мэргэжлийн хөлбөмбөгийн тоглогч болох гэрээнд гарын үсэг зуруулсан гэдэг.

 

Соныг одоогийн түвшинд хүрэхэд маргаангүй түүний аавын нөлөө их байсан. Түүний аав болох Сон Вунг Юнг залуудаа мэргэжлийн хөлбөмбөг тоглож байсан. Хүүгээ хөлбөмбөгт дуртай болохоор нь өөрөө Сон Хын Минийг бэлтгэдэг байжээ.

 

2. Хичээлдээ муу байсан Сон Хын Мин зөвхөн биеийн тамирын хичээлдээ сайн байжээ. Үүнийг нь мэддэг аав нь түүнийг завсаргүйгээр 4 цагийн турш бэлтгэл хийлэгдэг байж.

Үүний үр дүнд тодорхой хугацааны дараа Сон Хын Мин хоёр хөлөөрөө ялгаагүй сайн тоглодог болсон гэдэг. Соны аав нь одоогоор хөлбөмбөгийн академи үүсгэн байгуулаад дараагийн Сон Хын Мин шиг цахиур хагалах хүүхдүүдийг бэлтгэж байгаа.

 

3. Өмнөд Солонгосын од тоглогчийн гол зорилго бол өндөр түвшинд хөлбөмбөг тоглох бөгөөд хайр дурлалын асуудлыг хоёр дугаарт тавьдаг. “The Gurdian” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Сон “Аав минь хөлбөмбөгийг орхитлоо гэр бүл зохиогоод хэрэггүй гэдэг. Үүнтэй би ч гэсэн санал нэг байдаг. Гэр бүл зохиосон бол гэр бүл, хань ижил, үр хүүхдүүд хамгийн чухал болдог. Тэр үед хөлбөмбөг хоёр дугаар тавигдах болно. Өндөр түвшинд хөлбөмбөг тоглож байгаа энэ үедээ хөлбөмбөгийн тэргүүнд тавихыг хүсэж байна. Энэ түвшинд хэр удаан тоглох эсэхээ хэн ч мэдэхгүй. Хөлбөмбөгөөс зодог тайлсны дараа 33, 34 настай болсон үедээ гэр бүлтэй болж болно” гэж байжээ.

4. Өнгөрсөн жилээс Ковид-19 цар тахлын хүрээд олон хөлбөмбөгийн лигүүд тодорхой хугацаагаар завсарласан. Сон Хын Мин энэ боломжийг ашиглан цэргийн албаа хаагаад амжсан билээ. Өмнөд Солонгост ямар ажил мэргэжил эрхэлж байгаагаас үл хамааран цэргийн албыг заавал хаах ёстой байдаг. 18-22 сарын хугацаанд цэргийн алба хаадаг тус улсад Сон Хын Мин 3 долоо хоногийн хугацаатайгаар цэргийн албаа хааж дуусгасан байдаг.

Өмнөд Солонгост олон улсын тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн тамирчид болон уран бүтээлчиддэд цэргийн албанаас чөлөөлөгддөг. Сон 2018 оны Азийн Наадмаас Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн баг тамирчидтайгаа алтан медаль хүртсэн билээ. Цэргийн албыг үр дүнтэй туршлага болсон гэж дүгнэсэн Сон “Хүмүүст ямар санагдсаныг нь мэдэхгүй юм. Миний хувьд 3 долоо хоног урт хугацаа байлаа. Гэхдээ сайхан туршлага хуримтлууллаа. Хэцүү байсан ч үүнээс таашаал авахыг зорьж байлаа. Анхны өдөр бага зэрэг сонин байсан ч богино хугацаанд нэг нэгнээ сайн таньж эхэлсэн юм. Нэг өрөөнд арвуулаа байрлаж байсан бөгөөд нэг нэгэндээ тус дэм болж байсан” гэжээ.

 

5. Сон Премьер Лигийн анхны улиралдаа зөвхөн 13 тоглолтод оролцсоныхоо дараагаар багаасаа явах талаар шуум гарч байсан бөгөөд шуумын дагуу Вольфсбург түүнийг авахаар сонирхож байжээ. Тоттенхэмд өнгөрүүлсэн эхний хугацаандаа тоглолтуудад оролцож хэд хэдэн гоол оруулсан хэдий ч гэмтсэнийхээ дараагаар буцаад багтаа уусах гэж амаргүй хугацааг өнгөрүүлж байлаа. Гэвч тухайн үеийн дасгалжуулагч байсан Почеттино түүнийг багтаа үлдэхийг ятгаж чадсан гэдэг. Почеттино түүнийг ирээдүйд чухал тоглогч болж чадна гэдэгт нь итгүүлж чадсан билээ. Өмнөд Солонгосын од тоглогч 2019 онд энэ талаар олон нийтэд дэлгэж байсан билээ.

Сон хийсэн ярилцлагадаа “Премьер Лиг бол онцгой үүнийг Бундеслигтэй харьцуулахыг хүсэхгүй байна. Учир нь Бундеслиг гайхалтай чанартай лиг гэхдээ Премьер Лигт бүх зүйл маш хурдацтай явагддаг бөгөөд илүү бие бялдрын чадвар шаарддаг. Премьер Лигт анх ирээд тоглолтуудад оролцоод амжилт гаргаж байсан хэдий ч би гэмтээд эргэж ирэхдээ багтайгаа буцаж уусахад хүндрэлтэй байсан. Тоглолтуудад оролцох боломж олдохгүй байсан. Герман руу буцмаар санагдаж байсан. Учир нь тэнд өөрийгөө илүү нийцтэй гэж боддог байсан. Гэвч дасгалжуулагч надад үргэлж урам зориг хайрладаг байсан. Клубээс явахыг хүсэж байгаагаа хэлэхэд тэр намайг Тоттенхэмд амжилтанд хүрэхийг минь хүсдэг гэж хэлсэн. Энэ нь надад цоо шинэ өөртөө итгэх итгэл хайрласан юм. Уулзалт маш л үр дүнтэй болсон бөгөөд толгойд минь байсан бодлуудыг арчин хаясан гэхэд болно” гэжээ.

 

6. Сон Хын Мин Кристиано Роналдогоос үлгэр жишээ авдаг. Үүнийгээ ч нээлттэй хэлдэг. Кристиано үргэлж хамгийн том үлгэр дуурайлал авдаг хүн минь байсан. Премьер Лигт тоглож байх үед нь би түүнийг үзэж өссөн. Одоо ч гэсэн түүнийг үзсээр байгаа. Нэг л өдөр би түүн шиг болохыг хүсэж байна гэж байсан.

7. Кристиано Роналдогоос үлгэр жишээ авдгийг нь дээр дурдсан. Түүнийг Манчестер Юнайтедад тоглож байх үеэс нь үздэг байсан. Энэ нь магадгүй түүнийг багаасаа Манчестер Юнайтедын фен байсан гэдгийг тодорхойлох шиг. Кристиано Роналдого, Пак Жи Сун нарыг үзэх дуртай байсан гэдэг. Магадгүй ирээдүйд багаасаа дэмждэг байсан баг болох Манчестер Юнайтедын өмсгөлийг өмсөхийг үгүйсгэх араггүй юм.

8. Сон Хын Мин хөлбөмбөгт хайртай гэдгээ хэлдэг гэхдээ түүний амьдрал зөвхөн хөлбөмбөг гэсэн үг биш юм. Өмнөд Солонгосын од Солонгос дуу хөгжимд тухайлбал хип хоп хөгжимд дуртай. Мөн төрсөн улсынхаа хоол хүнсэнд маш их дуртай.

 

9. 28 настай од тоглогч Тоттенхэмийн төлөө Премьер Лигт оруулсан 69 гоолоороо тус лигт нийт гоол оруулсан ази тоглогчдын тэргүүнд бичигддэг. Энэ амжилтаараа Аваргуудын Лигт ч гэсэн тэргүүлсээр байна. Мөн өмнө нь тус лигт байсан нутаг нэгт Пак Жи Суны солилцооны үнийг 2015 онд Байер Леверкузенээс 30 сая еврогоор Тоттенхэмтэй гэрээ байгуулснаараа эвдэж байжээ.

Сон 2020 онд Өмнөд Солонгосын шилдэг хөлбөмбөгчинөөр шалгарч байсан. Үүнээс гадна тус шагналыг 2013, 2014, 2017, 2019 онуудад авч байжээ.

 

10. Сон Хын Миний камертай гоолын баярыг та бүхний мэдэж байгаа байх. Гоол хийснийхээ дараагаар хоёр гараараа зураг авч байгаа юм шиг үйлдэл хийдэг шүү дээ. Сон Sky Sports сэтгүүл өгсөн ярилцлагаараа энэ үйлдэлийнхаа талаар тайлбарласан байдаг.

Сон хэлэхдээ “Өөртөө онцгой гоолын баяр тэмдэглэх үйлдэл бодож байсан юм л даа. Тэгээд энэ үйлдлийг бодож олсон юм. Учир нь хэрвээ би гоол хийх юм бол энэ сайхан дурсамж гэсэн үг . Яг л зураг авч байгаа юм шиг толгойдоо сайхан дурсамжуудаа хадгалж байна гэсэн үг л дээ. Хүмүүс энэ талаар юу гэж бодож байгааг нь мэдэхгүй юм. Миний хувьд энэ гоолын баярын үйлдэл нь сайхан санагддаг” гэсэн байдаг.

 

Өөр хэн нэгний талаар илүү сайн мэдмээр байгаа бол сэтгэгдэл хэсэгт нэрийг нь бичээрэй.