Дэлхийн алдартай хөлбөмбөгийн клубуудын логонд агуулагдсан утга учрыг нарийвчлан тайлбарлавал.

А.С Милан, Итали

 

Өнгөрсөн үеэс одоог хүртэлх бүх Милан логонд ерөнхийдөө солигдоогүй зүйл нь цагаан суурьтай улаан загалмай юм.

клубуудын

Энэ нь Милан хотын далбаа юм. Логоны хамгийн том өөрчлөлт нь зарим тохиолдолд хэрэглэгдэж байсан чөтгөрийн дүр байжээ.

 

Милан Англичуудын байгуулсан клуб бөгөөд анхны нэр нь Милан Хөлбөмбөг, Крикетийн клуб нэртэйгээр байгуулагдаж байжээ.

 

 

Клубийн нэрийн товчлол болох “A C M” үсгүүд дээд хэсэгт байрлаж. Байгуулагсан он болох 1899 болон улаан, хар өнгөөр одоогийн лого бий болжээ.

 

Фиорентина, Итали

 

Фиорентина клубийн логонд анхаарал татах зүйл нь улаан сараана цэцэг юм. Энэ нь өмнөх бүх логонд ашиглагдаж байжээ.

Учир нь улаан сараана цэцэг нь Флоренц хотын бэлэг тэмдэг юм.

Үнэндээ улаан болон цагаан өнгийг өмсгөлдөө ашиглаж байсан тус клуб логондоо оруулсан алтан шаргал болон ягаан өнгүүдийг өмсгөлдөө ашигладаг болсон байна.

Ихэнх хөлбөмбөгийн клубуудын эсрэгээр Фиорентина бамбай эсвэл тойрог хэлбэртэй лого ашиглалгүй дөрвөн өнцөгт сонгосон нь бусдаас илүү содон харагдуулдаг билээ.

 

Лацио, Итали

 

1900 онд байгуулагдсан Лацио клуб олимпын үүссэн газар болох Грек улсаас санаа аван цагаан болон хөх өнгийг сонгосон гэдэг.

Бамбай хэлбэртэй логод “Società Sportiva Lazio” нэрийн товчлол болох “S.S.Lazio” гэж бичигдсэн байдаг.

Клубийн үүсгэн байгуулагч болох Луижи Бигиарелли цэргийн гаралтай хүн байсан учраас хуучны Ромын эзэнт гүрний сүлд болох бүргэд логоны дээд хэсэгт байрлажээ.

Бүргэд нь логоны нэг хэсэг болохоос илүүтэйгээр савартаа атган дүүлэн нисэж буй мэт харагддаг нь онцлог юм. Логоноос бараг л хоёр дахин том хэмжээтэй юм.

Хуучин логонуудад ч гэсэн тус том хэмжээтэй бүргэд үе үе хэрэглэгдэж байсан байна. Үүний үр дүнд бүргэд нь Лацио клубийн хувьд ямар чухал болох нь харагдах мэт.

Энд дарж Эвертон, Челси, Вест Хэм Юнайтед клубуудын логотой танилцаарай.