Дэлхийн алдартай хөлбөмбөгийн клубуудын логонд агуулагдсан утга учрыг нарийвчлан тайлбарлавал.

Барселона, Испани

 

1899 онд байгуулагдсан Барселона клуб тухайн үеэс хойш бага зэргийн өөрчлөлтүүд эс тооцвол адил загвар ашиглаж байжээ.

клубуудын

Анхны хөлбөмбөгийн бөмбөгийн дүрсийг доод хэсэгт клубийн үндсэн өнгө болох хүрэн, цэнхэр өнгийн зурааснууд дээр байрлуулжээ.

Голын хэсэгт клубийн нэрийн эхний үсгүүд болох “F C B” үсгүүдийг байрлуулсан байдаг.

 

Зүүн дээд хэсэгт цагаан суурьтай улаан загалмай, баруун дээд хэсэгт Каталан үндэстний далбаан өнгүүд байдаг.

Барселона клуб зарим исламын шашинт улсуудад зарагддаг клубийн бараа бүтээгдэхүүнүүд дээр байдаг логоноосоо загалмайг хасдаг байна.

 

Аталанта, Итали

 

Итали клубийн логод байрлах эмэгтэй нь Грек домгийн Аталанта нэртэй бүсгүй юм.

Домгоор Аталантагийн аав нь эрэгтэй хүүхэд хүсэж байсан тул ширэнгэн ойд хаягдсан охин юм.

Клубууд

Гэвч ан агнуурын ба зэрлэг амьтдын бурхан бурхан болох Артемис түүнийг ивээлдээ аван эмэгчин баавгайн хөхөөр хооллон өсгөжээ.

Аталанта өсөж том болоод чадварлаг анчин болсон бөгөөд эрүүл саруул, хүчирхэг нэгэн болсон гэдэг.

Лого болон нэрийн санаагаа авсан Аталанта болон клубийн үндсэн өнгө мөн үүсгэн байгуулагдсан онуудаас клубийн лого бий болжээ.

 

Бристоль Роверс, Англи

 

1883 онд байгуулагдсан тус клубийн логоны загвар нь бусад клубүүдтэй харьцуулахад маш өвөрмөц бөгөөд сонирхолтой юм.

Логонд байрлах дүр зураг нь далан дээрэмчин юм. Далайн эргийн хот болох Бристоль өнгөрсөн түүхдээ үе үе далайн дээрэмчдийн бай болсон хот юм.

Нэг хэсэг далайн дээрэмчний дүр зураг логоноос хасагдсан хэдий ч хөгжөөн дэмжигчдийн шахалтаар дахин ашиглагдаж эхэлсэн билээ.

Логоний сүүлийн загварт сэлмээ өргөсөн далайн дээрэмчний хөл доор хөлбөмбөгийн бөмбөг байдаг. “Bristol Rovers F.C” нэр болон анх байгуулагдсан он болох 1883 онуудын нийлбэрт клубийн лого бий болжээ.

Энд дарж А.С Милан, Фиорентина, Лацио клубуудын логотой танилцаарай.