Тоглоом сонирхогч, тэр дундаа “PlayStation” консоль дээр “GTA 5” (Grand theft auto) тоглодог тоглоомын хорхойтнууддаа зориулан нэгэн нийтлэлийг цувралаар оруулахаар боллоо. Гарчиг дээр бичсэнчлэн хамгийн сүүлийн хувилбар болох “GTA 5”-ын “PlayStation” консолийн онлайн хувилбар дээрх авто машинуудыг үйлдвэр, үйлдвэрээр нь бодит амьдрал дээрх хувилбартай нь харьцуулан хүргэхээр боллоо. Машины хувьд онлайн хувилбар нь “Story mode”-оос илүү үнэтэй байдаг. Хамгийн анхны дугаараараа залуусын хүлэглэх дуртай Герман чанар гэгддэг “Мерседес Бенз” (Mercedes Benz) үйлдвэрийн машинуудыг танилцуулах болно. Уная гэвэл “Бенз” уралдъя гэвэл … гээд нэг үг байдаг даа. Дашрамд дурдахад одоогоор “PlayStation” консоль дээр Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн их гишүүнтэй “Хүннү Монгол” (Hunnu Mongol) бүлэг байна. Мөн дараах нийтлэлийг бэлтгэхэд машин, мөнгө, зураг авалтанд тусалсан бүлгийн залуустаа баярлалаа. Хэрэв “Хүннү Монгол” бүлэгтэй холбогдож хамтдаа тоглох бол манай фэйсбүүк хуудас руу чат бичээрэй.

Тайлбар: “PSN” нь “PlayStation Network” буюу онлайн тоглох тоглогчийн нэр.

 

За ингээд гол ажилдаа орцгооё. Эхний машин бол:

 

1. “Panto” VS “Mercedes Benz Smart Fortwo (2007)”

Үнэ/Price: $85,000

Худалдагдах газар/Sale location: Southern San Andreas Super Autos

 

2. “Schafter” VS “Mercedes Benz E-Class W212 (2009)”

Үнэ/Price: $65,000; $116,000(V12);  $208,000(LWB)

Худалдагдах газар/Sale location: Southern San Andreas Super Autos

Нэмэлт тайлбар: “Schafter” нь “GTA 4” дээр “Mercedes Benz W211” загвартай төстэй байсан бол “GTA 5” дээр шинэчлэгдэн “W212” загвартай төстэй болсон. “Schafter” загвар нь энгийн “Schafter”, lSchafter V12”, “Schafter LWB” гэсэн 3 төрөл байдаг ба “V12”, “LWB” 2 нь “Armored” хувилбартай. Дээрх 3-н загварыг “E-Class W212”, “CL-Class C216”, “Brabus E V12 Sedan” гэх мэт загварууд хэмээн тайлбарладаг бол миний хувьд дээрх 3 төрөл харагдах байдлын хувьд ялгаагүй санагдсан.

 

3. “Turreted Limo” VS “Mercedes Benz E-Class Limo (2009)”

Үнэ/Price: $1,650,000

Худалдагдах газар/Sale location: Warstock Cache & Carry

Нэмэлт тайлбар: Энгийн “Schafter”-ийн Limo хувилбар бөгөөд буу хуяг зэрэг нэмэлт тоногтой.

 

 

4. “Schwartzer” VS “Mercedes Benz E-Class C207/A207 (2010)”

Үнэ/Price: $80,000

Худалдагдах газар/Sale location: Southern San Andreas Super Autos

Нэмэлт тайлбар: “Schwartzer” нь “Schafter” загвартай төстэй боловч 2 хаалгатай зэрэг багахан зэргийн ялгаагаараа “E-Class C207/A207” загвартай төстэй.

 

5. “Feltzer” VS “Mercedes Benz SL-Class R230 (2008)”

Үнэ/Price: $145,000

Худалдагдах газар/Sale location: Legendary Motorsport

6. “Surano” VS “Mercedes Benz SLS AMG Roadster (2010)”

Үнэ/Price: $110,000

Худалдагдах газар/Sale location: Legendary Motorsport

Нэмэлт тайлбар: “SLS AMG Roadster” загвар дээвэр нь онгойдог болон онгойдоггүй (хаалга нь дээшээ онгойдог) 2 төрөл байдаг ба “Surano” нь дээвэр нь онгойдог 2011-2014 онд үйлдвэрлэгдэж байсан “SLS AMG Roadster” загвартай төстэй.

 

 

7. “Schlagen GT” VS “Mercedes Benz AMG GT R (2017)”

Үнэ/Price: $1,300,000

Худалдагдах газар/Sale location: Legendary Motorsport

Нэмэлт тайлбар: Уг загвар нь “Arena War”-ийн шинэчлэл дээр шинээр орж ирсэн. “Mercedes Benz AMG GT” 2 хаалгатай загвартай төстэй.

 

8. “Krieger” VS “Mercedes Benz AMG One (2017)”

Үнэ/Price: $2,875,000

Худалдагдах газар/Sale location: Legendary Motorsport

Нэмэлт тайлбар: Уг загвар нь “The Diamond Casino & Resort”-ийн шинэчлэл дээр шинээр орж ирсэн. “Mercedes Benz AMG One”-ийн 2017 оны загвартай төстэй.

 

9. “Stirling GT” VS “Mercedes Benz Uhlenhaut’s 300 SLR coupé”

Үнэ/Price: $975,000

Худалдагдах газар/Sale location: Legendary Motorsport

 

10. “BR 8” VS “Red Bull RB7”

Үнэ/Price: $3,400,000

Худалдагдах газар/Sale location: Legendary Motorsport

 

 

11. “Terrorbyte” VS “Mercedes Benz Zetros 2733 6×6 Expedition Truck (2014)”

Үнэ/Price: $3,459,500

Худалдагдах газар/Sale location: Warstock Cache & Carry

Нэмэлт тайлбар: Хямдралтай үнээр авах боломжтой мөн худалдаж авсны дараа “Weapon Workshop”, “Drone Station” зэрэг нэмэлт тоног хийх хэрэгтэй.

 

 

12. “Glendale” VS “Mercedes Benz W114/W115 (1968)”

Үнэ/Price: $520,000

Худалдагдах газар/Sale location: Benny’s Original Motor Works

Нэмэлт тайлбар: “Benny’s Original Motor Works”-оор янзлах боломжтойгоороо давуу талтай.

 

13. “Apocalypse Bruiser” VS “People Eater’s limo (1968)”

Үнэ/Price: $1,609,000

Худалдагдах газар/Sale location: Arena Workshop

Нэмэлт тайлбар: “Apocalypse Bruiser загвар” нь “Future Shock Bruiser” болон “Nightmare Bruiser” гэсэн 3-н төрөл байгаа. Дээрх загвар нь “Mad Max: Fury Road” кинонд гардаг “People Eater’s limo”-г дуурайлгаж хийсэн боловч тус кинонд “Mercedes Benz W123” загварыг “Monster Car” болгож тоноглосон байдаг бол “GTA 5” тоглоом дээр “Mercedes Benz W114” загварыг “Monster Car” болгож тоноглосон байдаг.

 

 

14. “Streiter” VS “Mercedes Benz E-Class All Terrain 4×4² (2018)”

Үнэ/Price: $500,000

Худалдагдах газар/Sale location: Southern San Andreas Super Autos

Нэмэлт тайлбар: “E-Class All Terrain 4×4²” нь “E-Class” wagon загвар дээр off-road тоног хийсэн албан бус загвар юм.

 

 

15. “Serrano” VS “Mercedes Benz M-Class (2005)”

Үнэ/Price: $60,000

Худалдагдах газар/Sale location: Southern San Andreas Super Autos

Нэмэлт тайлбар: “M-Class” загвар нь 2011 он хүртэл “M-Class” загварууд гаргаж байсан ба 2019 оноос эхлэн “GLE-Class” нэртэйгээр үйлдвэрлэгдэх болсон. “Serrano” загвар нь “ML-Class Second generation (W164)” 2005 оны загвартай илүү төстэй.

 

16. “XLS” and “XLS (Armored)” VS “Merecedes Benz GLS-Class (2019)”

Үнэ/Price: $253,000-$522,000

Худалдагдах газар/Sale location: Legendary Motorsport

Нэмэлт тайлбар: “XLS” нь “Merecedes Benz GLS-Class Third generation (X167)” 2019 оны загвартай төстэй. “Armored” хувилбар байдаг ба энэ нь сум нэвтрүүлэхгүй хамгаалалт өндөр зэрэг давуу талтай.

 

17. “Dubsta” VS “Mercedes Benz G-Class W463”

Худалдагдах газар/Sale location, үнэ/price: Онлайн дэлгүүрүүд дотор байхгүй. Гудамжнаас авч засварын газар “Loss/Theft Prevention” -> “Full Coverage”-ийг авснаар өөрийн болох ба шууд граж даа хадгалах эсвэл аваагүй тохиолдолд алга болчихвол олдохгүй.

 

 

18. “Dubsta 6×6” VS “Mercedes AMG G63 6X6”

Үнэ/Price: 249,000

Худалдагдах газар/Sale location: Warstock Cache & Carry

Нэмж тоноглох үнэ нь тогтмол биш бөгөөд өөрийн RP(reputation) буюу нэр хүнд, зэрэглэл болон уралдаанд ялах гэм мэтээс хамаарч тоног нэмэгдэх ба шинэ тоноглолын үнэ хуучнаасаа илүү үнэтэй байна. Энэ нь бүх машинд хамааралтай. За ингээд “Benefactor” буюу “Mercedes Benz” загварын машинуудыг танилцуулж дууслаа. Дараагийн дугаараар ямар үйлдвэрийн машинтай танилцмаар байна саналаа үлдээгээрэй.

 

 

  1. “Benefactor” VS “Mercedes Benz”
  2. “Obey” VS “Audi”
  3. “Canis” VS “Jeep”
  4. “Ubermacht” VS “BMW”
  5. “Albany” VS “Cadillac”
  6. “Annis” VS “Nissan”
  7. “Bürgerfahrzeug (BF)” VS “Volkswagen”
  8. “Bollokan” VS “Hyundai”